www.zaluu.com www.zaluu.com
Хог хаягдал, түүний ангилал, байгаль орчныг бохирдуулах эх үүсвэр болох нь
www.zaluu.com www.zaluu.com Төлөвлөгөө
Оршил Үндсэн хэсэг Хог хаягдалын тухай Хаягдалтай тэмцэж буй байдал Үүсэж болох үр дагавар Дүгнэлт Ном зүй Хавсралт
www.zaluu.com www.zaluu.com Оршил Өдийг хүртэл шинэ электрон хэрэгсэл гарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид мэдэж, хүлээж авч байсан боловч тэднийг хэрхэн сэргээж дахин ашигладаг тухай, хэрхэн булшилдаг талаар сонсож байгаагүй билээ. Үүнтэй холбоотойгоор бидний удаан хэрэглэсэн компьютер, телевизор, гар утас, консоль тоглоомууд болон дуу хөгжим тоглуулагч, тоос сорогч, бичил долгион зуух, үс хатаагч, электрон шүдний сойз, сэрүүлэг, гэрэл, зүлэг хадагч болон утаа мэдрэгч гэх мэт нэрлээд байвал төгсгөлгүй хэрэгслүүд хэзээ нэгэн цагт, хаа нэг газар хог болон хаягдах нь тодорхой юм. Иймд бид энэхүү бие даалтдаа Экологийн эрх зүйн зохицуулах зүйл болсон “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх; Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах;” – ийн эсрэг буюу энэхүү гол зохицуулах зүйлсийн эрлэг болох хог хаягдал, түүний ангилалын тухай - Электрон хог хаягдал, түүний байгаль орчинд нөлөөлөх үр нөлөөний тухай голлон тусгаж өглөө.
www.zaluu.com www.zaluu.com Үндсэн хэсэг Хог хаягдлын тухай Өнөөгийн байдлаар дэлхийд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь бидний амьдралд өдөр тутам ашиглагдаж байна. Олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн химийн бодис шинээр гардаг ба жилд 100.000 орчим нэр төрлийн 400 сая гаруй тонн химийн бодис үйлдвэрлэдэгээс үүдэн 400 гаруй сая тонн аюултай хаягдал гардаг гэх судалгаа бий. Бидний ахуй амьдралдаа хэрэглэж буй энэ олон нэр төрлийн химийн бодис нь хүн, амьтны биед ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлж, эдгээрээс одоогийн байдлаар 200 гаруй нь хорт хавдар, өмөн үүн эх үүсвэр болдог нь нэгэнт батлагдсан. Ийнхүү шинжлэх ухаан улам нарийсан хөгжихийн хэрээр өнгөрсөн зуунаар хүн төрөлхтний
өөрсдийнх
нь
зохиомлоор
гаргаж
авсан
химийн
гаралтай
бүтээгдэхүүнүүд ахуй амьдралд нь ямар хор хөнөөлтэй болохыг харуулсан баримт нотолгоо улам бүр олширсоор байгаа гэдгийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахуу сонсож байгаа . Манай улсад химийн хорт бодисын ашиглалт хамгаалалтын байдалд 3 жилийн өмнө явуулсан улсын үзлэгийн дүнгээс харахад 8000 нэр төрлийн 10000 орчим тонн химийн бодис уул уурхай болон бусад салбаруудын хэрэгцээнд импортлогдож, эдгээрээс агаарт - 100, ус болон хөрсөнд - 1000 гаруй нэр төрлийн химийн бодис ялгаран хаягдаж байгааг тогтоосон. Өнөөдөр Монгол орны нийт нутагт дэвсгэрт хаа сайгүй, хөглөрч байгаа зүйлийн нэг бол автомашин, мотоцикль, гар чийдэн, радио электроник, нарны зайн хуучирч муудсан батерей, бусад төрлийн дууссан зай хураагуурууд, тэдгээрт агуулагддаг хар тугалга, кадми зэрэг элементүүд нь 1000 жил болсон ч устаж алга болдоггүй хорт бодисууд болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй байна. Ийнхүү дээрх ноцтой асуудал нь дэлхийн олон улсуудад газар авсаар олон улсын харилцаанд e-waste гэх шинэ нэр томьѐо хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэхүү үгийн агуулга
нь
хэрэгцээгүй
болсон электрон хэрэгслүүд,
бүтээгдэхүүнийг дахин
боловсруулах, устгах процессыг тодорхойлдог. Өнгөрсөн жилүүдэд дэлхий дахинд асар ихээр үйлдвэрлэл явагдаж шинэ шинэ электрон бүтээгдэхүүнүүд бий болсон билээ. Энэтхэг болон хөл хөдөлгөөнтэй Хятадын эдийн засаг шинэчлэгдсэнээр өрнийн хандлагаруу шилжиж эхэлсэн буюу мэдээллийн технологийн салбарт үйлдвэрлэх электрон бүтээгдэхүүний тоо огцом өссөн.
www.zaluu.com www.zaluu.com Хаягдалтай тэмцэж буй байдал Дэлхий нийтэд e-waste-ийн боловсруулалт, технологийн сайжруулах арга зам нь өсөн нэмэгдэж эхэлсэн гэдэг боловч одоогоор хорт болон аюултай бүрдэл хэсгүүдийг өөртөө багтааж буй электрон техник хэрэгсэл, бүтээгдэхүүн, хэрэгцээнээс гарсан тэрхүү хэрэгслүүдийг газарт шууд булах байдлаар л устгал хийж аргацааж байна. E-waste-ийн үлдэгдэл хэсгийн дийлэнхийг хөгжиж буй орнуудад экспортлож, хөдөлмөрийн аюултай нөхцөлд дахин боловсруулах байдлаар ажил өрнөсөөр байгаа юм. Нэг ѐсондоо хаягдлуудыг технологийн дагуу бус дахин боловсруулах болсноор аюултай үр дагаврыг бий болгоод нэгэнтээ эхэлжээ. Эдийн засгийн буруу бодлогын улмаас Өмнөд хөршид цахилгаан болон электрон хэрэгслийн хог хаягдал их гарах болсон. Одоогийн байдлаар Хятад улс жилд нэг сая тонн цахилгаан хэрэгслийн хог хаядаг гэсэн тооцоо гарчээ. Үүнийг задалж үзвэл телевиз, угаалгын машины тоо дунджаар арван сая, хөргөгч, компьютер дөрвөн сая бөгөөд арван сая орчим гар утас хаягдал болдог байна. Бээжин хотод эхүүн, хурц муухай үнэр үнэртэж, агаарын бохирдол улам ихэссэн гэдэг. Хэрэв энэ байдал дараагийн таван жилд үргэлжилбэл байгаль орчин бохирдож, сүйрэх аюул нүүрлэх болно хэмээн Хятадын засгийн газраас үзэж байгаа юм. Ихэнхи электрон хог хаягдал европын орнуудаас далайгаар тээвэрлэж ирдэг бүтээгдэхүүнээс гардаг. Гэвч түүнээс гадна Хятад улс дахь гэрийн тэжээвэр амьтад ч бас үүнд ихээхэн нөлөөлдөг юм байна. Энэ нь бохир бизнесээс цэвэр эдийн засаг гэсэн барууны орнуудын бодлоготой холбоотой хэмээн холбогдох хүмүүс нь тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, барууны оронд чанарыг илүүд үздэг. Тэд бага хэмжээний эвдрэл гэмтэл гарсан байсан ч аюулгүй байдлын үүднээс тухайн барааг хаягдал болгон шинийг авдаг. Олон улсын болон Европын эдийн засгийн бодлогын дүрэмд зааснаар цахилгаан хэрэгслийн хаягдлыг ядуу буурай, хөгжиж буй орнуудад арав дахин хямд үнээр экспортолдог. Харин эдгээр экспортын цахилгаан барааны 70 гаруй хувийг Хятадын зах зээлд гаргадаг ажээ. Дахин боловсруулалт төдийлөн хийх боломжгүй гэж үздэг цахилгаан хэрэгсэл Хятадын байгаль орчинд их муу нөлөө үзүүлж байгаа юм. Энэ асуудалд анхаарч Шанхай хотод цахилгаан хэрэгслийн хог хаягдал ялгах төв өнгөрсөн онд нээгдэн ажиллаж байгаа. Дэлхий дахинд жил бүр 2050 сая тонн цахилгаан хэрэгслийн хаягдал гарч байдгийн 70 хувь нь Хятадад орж ирдэг гэнэ. Түүнээс Энэтхэг болон Африкийн орнуудад экспортолдог. "Алт, зэс зэрэг зарим металлыг хайлуулан ашиглах боломжтой боловч энэ төрлийн хаягдал байгаль, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Ер нь цөөн хүн хууль бус бохир бизнес
www.zaluu.com www.zaluu.com эрхэлж байгаагаас манай улсад ийнхүү аюул тулгарч байгаа" хэмээн зүүн хойд орнуудын "Шинэ дэлхийн хатуу хог хаягдал" нэртэй компанийн маркетингийн дарга Гао Жин мэдэгдсэн байна. Энэхүү процесс нь хэрхэн хүмүүст болоод байгаль орчинд аюултай ноцтой байдал бий болгоод байгааг ойлгож, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж байгаа билээ. Хүний мэдрэхүйн эрхтнүүдэд мэдрэгдэмгүй бага хэмжээний хорт бодисын ялгарал нь өдөр хоног өнгөрөх тусам дийлдэхүйгээр ноцтой байдлыг хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд авчирдаг. Энэ орчинд насанд хүрээгүй хүүхдүүдийг дайчилж бүхэл өдрийн турш хорт металлуудын дэргэд (хар тугалга, мөнгөн ус, бусад) ажиллуулдаг нь ноцтой байдалд хүргэсээр байна. Химийн хорт бодисуудын шаталтаас үүссэн утаанд амьсгалах нь маш хортой бөгөөд тухайн хүн өвчинд нэрвэгдэн улмаар үхэлд ч хүрэх аюултай. Дахин боловсруулах нэрийдлээр хийж буй энэхүү алхам нь ундны усны нөөцтэй сав газарт олноор үйлдэгдэж байгаа нь төсөөлж дийлэмгүй хэцүү нөхцлийг үүсгэхэд хүргэж, цаашлаад дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг ч алдагдахад хүргэж байгаа юм. Улс орнуудын төрийн удирдлага, засгийн газрууд e-waste-ийг багасгах, бүрэн арилгах, үйлдвэржилтийг сайжруулах тал дээр энэхүү харилцааг зохицуулж хууль дүрэм, бодлогуудыг гарган ажилласаар байна. Электрон хэрэгслүүдийн дийлэнх хэсэг нь гадна бүрхүүл байдлаараа бид бүхний нүдэнд харагддаг. Тэрхүү гадар бүрхүүлийг эвдэж салгаж байж доторх бичил схем, утасны холболтууд зэргийг харах боломжтой. Гэвч дотоод механик эд хэсгүүд нь үнэндээ бүгдээрээ л хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хор гэдгийг сайн анзаардаггүй,
бид
мэддэггүй.
Бид
бүхний
эдэлж
хэрэглэж
буй
телевизор,
компьютеруудад үнэндээ хүнд болон хагас металл бусад химийн элементүүд бүгдээрээ ил харагдахгүйгээр хамгаалалттайгаар угсрагдсан байдаг. Үүсэж болох үр дагавар Тухайн электрон хэрэгслийн түүхий эд материалын боловсруулалтаас гардаг хар тугалга, бал, мөнгөн ус, берили, бари, хром, никель, цайр, зэс зэрэг нь орчиндоо ялгарч аюулыг тарьж байна. Эдгээр элементүүд уг нь микросхем бүхий хавтан, чип, дэлгэц
болон холбогч кабелиудыг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Ашиглагдахгүй
болсон тэрхүү хэрэгслүүд нь газарт булагдах эсвэл гудамжинд ажил хөдөлмөр эрхлээгүй тэрхүү хүмүүсийн гарт хүрснээр технологийн бус хувь хүний амиа аргацаасан дахин боловсруулалтад ордог нь гол асуудал болоод байгаа юм.
www.zaluu.com www.zaluu.com Газрын хөрсөнд булагдсанаар хорт химийн бодист нэгдлүүд нь хөрсөндөө тархаж улмаар цэвэр усны судал, нөөцөд нэвчих аюултай бөгөөд мөн агаар мандалд дэгдэн ойр орчиндоо аюулыг бий болгох эрсдэлтэй. Хүмүүс бохирдлоос шалтгаалж ноцтой үр нөлөө хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа талаар хэлэлцэн улмаар bioaccumulation болон biomagnifications гэсэн нэр томьѐо гаргасан. Bioaccumulation хэмээх энэхүү үг нь ургамал, хүн болон амьтны бие махбодид нөлөөлөх хорт бодисын хэмжээ хурдтайгаар ихсэх байдлыг хэлдэг. Biomagnification нь хоол тэжээлийн замаар хорт бодис хуримтлагдаж бий болох процесс юм. Жишээ нь усны хөвөгч бичил амьтад усанд хаясан хорт хаягдлаас бага хэмжээний мөнгөн усыг өөртөө шингээн тээх үед загас нь тэрхүү бичил амьтдаар их хэмжээгээр залгиж, хооллодог. Үүний дараагаар загаснууд их хэмжээгээр уснаас үхсэн байдалтайгаар гарч, учир нь үл тайлагдах байдлаар хүмүүс бидний нүдэн дээр энэхүү процесс өрнөж байдаг. Дан ганц загасан дээр бус цаашлаад шувуу, хүн болон ургамал амьтан зэрэгт нөлөөлж аюул тарьдаг гэж ойлгож болно. Dartmouth Хорт Металлын судалгааны хөтөлбөрийн судлаачид хүний биед нөлөөлж буй химийн бодисууд, элементүүдийн талаарх жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалт нь бүрэн гүйцэт бус бөгөөд өдрөөс өдөрт шинэ шинэ дүр хувирал, илэрцээр гарсаар байгаа.
Arsenic буюу хүнцэл. Энэ нь зүрх судасны өвчин, хорт хавдар болон чихрийн шижин өвчний үүсгэвэр болдог.
Cium буву кадми. Хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлж өөрчлөлтөд оруулах аюултай. Ялангуяа тулгуур эрхтнүүдийн ясжилтад нөлөөлдөг.
Chromium буюу хром. Арьсны цочрол нөлөө, ургацаг, хавдар өмөн үүсгэдэг аюултай.
Copper буюу зэс. Хоолой болон уушиг цочроож улмаар элэг, бөөр болон бусад биеийн системд нөлөөлж өвчлөлд хүргэнэ.
Хар тугалгын хордлого. Хэл ярианы болон танин мэдэхүйн сэрэхүйд нөлөөлж дордуулах муутгах аюултай. Нэг ѐсондоо хүнийг саажилттай ухаангүй болгож үхэлд хүргэх аюултай.
Nickel буюу никель. Хавдар үүсгэгч. Хаягдалтай тэмцэх талаар дэлхийн олон байгууллагууд эрчимтэй үйл
ажиллагаагаа явуулсаар байна. 2002 онд BAN – аас “Аюул экспортлож буй байдал” нэртэй баримт бичгийг гаргасан. E-waste хаягдлыг экспортлох, дахин боловсруулах зэрэг алхмуудыг багасгах, түүнийг зогсоох хүртэл арга хэмжээг авч байгаль орчинд
www.zaluu.com www.zaluu.com ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, бүтгээдэхүүнийг дэмжин BAN – ийн зүгээс хэрэгжүүлсээр байгаа юм. Бага орлоготой хүмүүсийн амьдарч буй хорооллуудад энд тэндгүй задгай телевизор, компьютерийн монитор зэргүүд хөглөрөн овоорсон байхыг хаанаас ч олж харж болно. Тэрхүү овоолттой хаягдал дунд нэг ѐсондоо хүмүүсийн амьдрал өрнөж байна. Эхний ээлжинд бид өөрсдийн хуучин электрон хэрэгслүүд, гэр ахуй цахилгаан бараа бүтээгдэхүүнээ хэрхэн шийдэх вэ? Юуны өмнө тэрхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ буцаан татаж авдаг эсэхийг судална. Одоо үед дэлхийн томоохон байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ байгаль орчинд ээлтэй болгон хөгжүүлж, хэрэглээнээс гарсан үед нь хэрэглэгчдээс буцаан татан авч, технологийн
дагуу
зөв
боловсруулж,
устгал
хийх
ажлыг
эхлүүлсэн
билээ.
Бүтээгдэхүүнээ татан авах энэхүү хөтөлбөр нь одоогоор байгууллагуудын үйл ажиллагаатай харьцуулахад удаашралтай хэрэгжиж байна гэдэг. Apple, Dell, HP, Sony болон Toshiba компаниуд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хуучирсан даруйд нь буцаан татан авах ажлыг явуулж байгаа. Магадгүй зарим буцаалтад бага хэмжээний төлбөрийг бүтээгдэхүүний тээвэрлэлтэд төлөх нөхцөл гарч болох юм. Гэвч ихэнх байгууллага нь энэхүү асуудлыг өөрсдийн хүчээр шийдвэрлэдэг байна.
www.zaluu.com www.zaluu.com Дүгнэлт Монгол улсын хувьд өнөөгийн байдлаар хог хаягдал, тэр дундаа электрон хог хаягдлыг байгальд хор нөлөөгүйгээр устгах, эсвэл боловсруулах талаар ямар нэг дорвитой эрх зүйн зохицуулалт хийгдээгүйгээс Япон, Америк тэргүүтэй зарим улс гүрнүүдээс явуулсан “Цөмийн хог хаягдлыг Монголд булшилж байх тухай” хэлэлцээрийн талаарх мэдээллүүд нь саяхныг хүртэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгэж байсан. Электрон хаягдал нь аюултай бол, цөмийн хаягдал нь нэн аюултайд тооцогдох бөлгөө. Эцэст нь дүгнээд хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах тухай дараах хэдэн шийдлүүдийг гаргаж байна. Үүнд: 1.
Аюултай хог хаягдлын нарийвчилсан судалгаа хийж, аюултай хог, хаягдлын
мастер төлөвлөгөө боловсруулж, хуульчлан мөрдүүлэх; 2.
Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган ангилах, боловсруулах, дахин
ашиглах, устгах үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох; 3.
Аюултай хог, хаягдлын эх үүсвэр, хэмжээ, бүтэц, шинж чанарын байдлыг тогтоож,
хог хаягдлын цэгийн байршлыг хүн, мал, амьтан, ургамал, ус, агаар, хөрсөнд нөлөөлөхгүй байдлаар оновчтойгоор байршуулж, онцгой байдлын газар болон мэргэжлийн байгууллагын хяналтанд байнга байлгах; 4.
Цэвэрлэх
байгууламжуудын
уламжлалт
технологийг
шинэчилж,
лагийг
бүрэн боловсруулах өндөр технологийг яаралтай нэвтрүүлэх; 5.
Олон жил ил задгай хаяж байсан Төв цэвэрлэх байгууламжийн лагийг шууд
хогийн төв цэгт булж байсанд хяналт мониторинг хийж, нөлөөлөлийг бүрэн арилгах арга хэмжээ авах;
www.zaluu.com www.zaluu.com Ном зүй
http://www.kt.mn
http://www.google.com
http://www.legalinfo.mn
http://www.illegalinfo.mn
Компьютер таймс сэтгүүл
Mining Journal сэтгүүл
Хавсралт ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАЖ ХАЯХ ТУХАЙ ЖУРАМ
www.zaluu.com www.zaluu.com Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмын зорилго нь иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдүүдийн хог хаягдлын ангилал, хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгах, ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино. Хоёр. Хог хаягдлын ангилал, нэр томъёоны тайлбар 2.1
“Хог
хаягдал
цуглуулах
эрх
бүхий
байгууллага”
хог
хаягдал
цуглуулах,тээвэрлэх
зөвшөөрөлтэй ,мэргэжлийн байгууллагыг хэлнэ. 2.2 “Бусад хог хаягдал” гэж аливаа хогноос дахин ашиглах боломжтой хог хаягдлын хэсгийг зайлуулахад үлдсэн ахуйн хог хаягдлын хэсгийг хэлнэ. “Бусад хог хаягдал”-д аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, цахилгаан барааны хаягдал ба эмнэлгийн хог хаягдал орохгүй болно. 2.3 “Эх үүсвэр дээр ангилах” гэдэг нь хог хаягдлыг үүсгэгч этгээд дахин ашиглах боломжтой болон бусад хог хаягдал,ахуйн аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал,эмнэлгийн хог хаягдал гэж энэхүү журамд заасны дагуу ангилан хаяхыг хэлнэ. 2.4 Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдлыг оруулна 2.4.1 Цаас \ сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү,жүүсний тетропак савалгаа\ 2.4.2 Хуванцар \ төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампуун, угаалгын шингэний хуванцар сав,\ 2.4.3 Хөнгөн цагаан, метал, зэс,гууль \ төрөл бүрийн хөнгөн цагаан ,метал,зэс,гууль сав \ 2.4.4 Шил \ хүнсний болон ундааны төрөл бүрийн шилэн сав\ 2.4.5 Модон эдлэлийн хаягдал 2.4.6 Гялгар уут, хуванцар сав баглаа боодол 2.5 Бусад хог хаягдалд дараах хог хаягдлыг оруулна. 2.5.1 Нүүрсний үнс 2.5.2 Түргэн муудах хоол, хүнсний хаягдал 2.5.3 Ариун цэврийн хэрэглэлийн хаягдал 2.5.4 Дахин ашиглагдах хог хаягдлын ангилалд ороогүй бусад хог хаягдал 2.6 Ахуйн аюултай хог хаягдал гэдэг нь айл өрхөд үүссэн, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж буй болон учруулах боломжтой хог хаягдлыг хэлнэ. Ахуйн аюултай хог хаягдалд дараах хог хаягдлыг хамруулна. 2.6.1.1 Будаг, уусгагч бодис
www.zaluu.com www.zaluu.com 2.6.1.2 Өөрөө явагч тээврийн хэрэгслээс үүсэх хаягдал (ашигласан тос, масло, үл хөлдөх шингэн, дугуй) 2.6.1.3 Хортон шавьж, мэрэгчдийг устгах хор 2.6.1.4 Мөнгөн ус агуулсан хаягдал (термометр, мөнгөн ус ашиглагдсан унтраалга-залгуурын төхөөрөмж, өдрийн гэрэл, энэ төрлийн гэрэлтүүлгийн хэрэгсэл) 2.6.1.5 Электрон барааны хаягдал (PC, телевизор, гар утас) 2.6.1.6 Аэрозол буюу шүршигч савтай бүтээгдэхүүний хаягдал (пропан цилиндр) 2.6.1.7 Түлэгч, идэмхий бодисууд (цэвэрлэгээний бодис) 2.6.1.8 Хөргөгч бодис агуулсан гэр ахуйн бараа 2.6.1.9 Зарим тусгай батерей (литиум, никель кадмум, электрон цагны зай) 2.6.1.10 Дарь 2.6.1.11 Радио идэвхит хаягдал (утаа мэдрэгч) 2.7 Барилгын хог хаягдалд: барилгын болон аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны явцад шууд болон шууд бусаар үүссэн цаашид хэрэгцээгүй материалыг хамруулах ба үүнд тоосго, бетон, мод, тусгаарлагч болон дулаалгын материал, хадаас, цахилгаан монтаж,сантехникийн тоног төхөөрөмж, арматур,хаягдал плита,ханын цаас зэрэг барилгын материалаас гадна суурийн шороо, огтолсон мод, чулуу зэрэг барилгын бэлтгэл ажлын явцад үүссэн хог хаягдлыг багтаана. 2.8 Эмнэлэгийн хог хаягдалд: Эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны явцад үүсэх хэрэглэгдсэн тариур, тариурын зүү, дуслын систем ,хэрэгсэл, бохирдсон боолт, биеийн хэсэг, оношлогооны дээж, цус, химийн бодис, эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, радио идэвхит материалыг багтаана Гурав. Хүлээх үүрэг 3.1 Захирагчийн ажлын албаны хүлээх үүрэг: 3.1.1 Улаанбаатар хотын хог ангилан хаях, цуглуулах аргачлалыг энэхүү журмын дагуу боловсруулж хог ангилан хаях, цуглуулах үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь дүүргүүдийн ЗДТГ,хог хаягдал цуглуулах эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлнэ. 3.1.2 Хог хаягдал ангилан хаях, цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдийн уялдаа холбоог хангах,зохицуулалт хийх 3.1.3 Хог хаягдал ангилан хаях, цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь дүүрэг, хороодод мэргэжлийн туслалцаа үзүүлэх 3.1.4 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хог хаягдлыг ангилан хаях, хадгалах саваар хангах, тэдгээрийг цуглуулах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх
www.zaluu.com www.zaluu.com 3.1.5 Хог хаягдлын төвлөрсөн цэг дээр дахин ашиглах боломжтой хог хаягдлыг хүлээн авч ангилан ялгалт хийх байгууламжийг байгуулна. 3.2 Дүүргийн Засаг даргын хүлээх үүрэг: 3.2.1 Нутаг дэвсгэрийнхээ БААН, айл өрх, иргэдийн ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх өдөр, хуваарийг батална. 3.2.2 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллана. 3.2.3 Нутаг дэвсгэрийн айл,өрх,багууллага,аж ахуйн нэгж,иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях талаар сургалт,сурталчилгааны ажлыг зохион байгуулна. 3.2.4 Нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цуглуулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ. 3.2.5 Батлагдсан өдөр, хуваарийн дагуу ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана. 3.2.6 Анхан шатанд ахуйн хог хаягдлыг ангилан ялгасан айл өрх, иргэн,байгууллага,аж ахуйн нэгжийг урамшуулах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна. 3.3 Хорооны Засаг даргын хүлээх үүрэг: 3.3.1 Дүүргийн Засаг даргын баталсан ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр,хуваарийн дагуу хорооны нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх графикийг гаргаж мөрдүүлнэ. 3.3.2 Нутаг дэвсгэрийн айл, өрх,иргэд, байгууллага,албан газар, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг энэхүү журамд заасны дагуу ангилан ялгуулах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавина. 3.3.3 Хорооны оршин суугчид болон байгууллага , аж ахуйн нэгж, СӨХ-дыг хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна. 3.3.4 Ангилсан хог хаягдлыг цуглуулах ,тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтын график, хугацаа,давтамжинд хяналт тавина. 3.3.5 Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг хадгалах саванд байнгын хяналт тавих 3.4 СӨХ-ийн хүлээх үүрэг: 3.4.1 Байгууллага аж ахуй нэгж, айл өрх, иргэдийн анхан шатанд ангилсан хог хаягдлыг зориулалтын газар болон орцны жижүүр хадгалах, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө. 3.4.2 Харъяалж буй орон сууцныхаа оршин суугчид, орцны жижүүрүүдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях болон ангилсан хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх өдөр, хуваарийн талаар мэдээлэл өгч, сургалт сурталчилгааг зохион байгуулна. 3.4.3
Ангилсан
хог
хаягдлыг
цуглуулах
цэг,
байршлыг
тогтоож,
цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
ангилсан
хог
хаягдлыг
www.zaluu.com www.zaluu.com 3.5 Байгууллага аж ахуй нэгж, иргэдийн хүлээх үүрэг: 3.5.1 Хог хаягдлыг Орон сууцны хороолол, гэр хороолол, байгууллага аж ахуй нэгж гэж 3 төрлөөр ангилан ялгана. Үүнд: 3.5.2 Орон сууцны хороолол: Бункертэй орон сууцны айл өрх бусад хог хаягдлаа бункерт, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа зориулалтын хог хаягдал хадгалах сав, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө. 3.5.3 Орон сууцны хороолол: Бункергүй орон сууцны айл өрх, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа байр, орцыг хариуцан ажилладаг жижүүрт, бусад хог хаягдлаа байр, орцнуудын нэгдсэн хогийн цэгт, дуудлагаар үйлчилж буй тусгай зориулалтын хог тээврийн машинд, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө. 3.5.4 Гэр хороолол: Дахин ашиглах боломжтой хог хаягдал, бусад хог хаягдал, үнс гэж 3 төрлөөр зориулалтын саванд хадгалж , ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр,хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө. 3.5.5 Байгууллага аж ахуй нэгж: Дахин ашиглах боломжтой, бусад хог хаягдал гэж 2 төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд эмнэлэгийн болон аюултай,барилгын хог хаягдлыг тусгай зориулалтын машин техникт зааврын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад батлагдсан өдөр,хуваарийн дагуу хүлээлгэж өгнө. 3.6 Ангилсан дахин ашиглах боломжтой хог хаягдлыг иргэд зохих төлбөрөөр худалдаж борлуулж болно. 3.7 Айл өрх,байгууллага, аж ахуйн нэгж,иргэдийн хог хаягдлыг зөвхөн хог хаягдал цуглуулах эрх бүхий байгууллага цуглуулж тээвэрлэнэ. 3.8 Ахуйн хог хаягдал эзэмшигч нь дахин ашиглах боломжтой хог хаягдал болон бусад хог хаягдлыг нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан хогийн саванд ангилалын дагуу хаяна. 3.9 Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг цуглуулах зорилгоор хог хаягдлыг хүлээн авах цэгийг тусгайлан тогтоосон тохиолдолд ахуйн хог хаягдал эзэмшигч нь хогоо зөвхөн тэрхүү тогтоосон цэгт хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдэд хогоо хүлээлгэж өгнө. 3.10 Хог хаягдал цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагын хүлээх үүрэг: 3.10.1 Дүүргийн Засаг даргын баталсан өдөр, хуваарийн дагуу дахин ашиглах болон бусад хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх үйл ажиллагааг эрхэлнэ. 3.10.2 Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг төвлөрсөн цэгийн хог ангилан ялгах байгууламжинд, бусад хог хаягдлыг төвлөрсөн цэгийн ладфиллийн талбайд зөвхөн тээвэрлэн авчирна. 3.10.3 Ахуйн аюултай хог хаягдал, эмнэлгийн хог хаягдлыг холбогдох байгууллагын хяналтан дор тусгай зориулалтын авто машинаар тээвэрлэж зориулалтын устгалын байгууламж,цэгт хүргэнэ.
www.zaluu.com www.zaluu.com 3.10.4 Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй , замын хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүй, хүрээлэн буй орчинг сүйтгэх эсвэл бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх байдлаар хог хаягдлыг цуглуулах,тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх 3.10.5 Барилгын хог хаягдлыг зориулалтын авто машинаар тээвэрлэж барилгын хог хаягдал устгах байгууламж, цэгт хүргэнэ. 3.10.6 Гэр хороллын үнс болон бусад хог хаягдлыг задгай тэвштэй автомашинд тээвэрлэхдээ бүтээлэгтэй, хог хаягдал хийсэхгүй байх бүх нөхцлийг хангана. Дөрөв. Хориглох зүйлс 4.1 Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях 4.2 Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, гал гаргах, ухаж тараах 4.3 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий байгууллагаас өөр этгээд цуглуулах,тээвэрлэх болон ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах 4.4 Хог хаягдлыг нийтийн эзэмшлийн гудамж,зам талбай, далан,шуудуунд ил задгай хаях Тав. Хүлээлгэх хариуцлага 5.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийг “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 22.4-р зүйлийг үндэслэн торгож, учруулсан хохирлыг арилгуулна. 5.2 Энэхүү журмын биелэлтэд эрх бїхий мэргэжлийн хяналтын байгууллага, бїх шатны Засаг дарга хяналт тавина. Зургаа.Урамшуулах Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгаж хэвшсэн айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг худалдан авах, олон нийтэд сурталчлах, хог хаягдлын төлбөрөөс зохих хугацаагаар чөлөөлөх зэрэг урамшууллын арга хэмжээг авна.